ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИУДТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИУДТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийнхаа Цагдаагийн газрын мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч, замын цагдаагийн тасгийн зохицуулагч, хэсгийн байцаагч, нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагч, жижүүрийн офицер, сум хорооны цагдаа, олон нийтийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүү зохион байгуулсан бөгөөд сургалтанд прокурорын газрын хяналтын прокурорБ.Батнасан, Д.Ариунжаргал, Х.Гүнжидмаа болон Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтан хамрагдсан байна. Сургалтын хүрээнд ойлгомжгүй байсан асуудлыг нэг мөр болгох, шинэчлэн батлагдсан хууль, журам хэрэгжиж байгаатай холбоотойгоор зөв практик тогтоох, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож чиглэл өгч ажиллажээ.