ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтануудад "Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр  сургалт зохион байгууллаа. Сургалтыг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх удирдан явуулж, эрх бүхий 21 албан тушаалтныг сургалтанд хамруулжээ. Сургалтын явцад шинээр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулиудыг нэг мөр  хэрэглэх, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгчээ. Мөн дээрх сургалтаар хуулийг нэг мөр хэрэгжүүлэх явцад тус орон нутагт хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, бусад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөж байгаа эсэх асуудлаар санал солилцсон байна.