“ХӨДӨЛМӨР, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЖ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
“ХӨДӨЛМӨР, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЖ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах анги энэ сарын 18-ны өдөр  "Налайх дүүрэг дэх уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход төрийн захиргааны байгууллагуудын оролцоо, тэдгээрт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга  "Хөдөлмөр, Аюулгүй ажиллагааны тухай ойлголт, хуулийн шинэтгэл” сэдвээр илтгэл тавьж, нийт 6 байгууллагын 30 гаруй ажилтан албан хаагчдад яриа таниулга хийсэн байна.