ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ  АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн прокурорын газраас  "Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг ” байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгаснаар "Булган Мээж” Орон нутгийн өмчит ХХК-тай хамтран тус прокурорын газрын харуул  хамгаалалтын ажилтнуудад "Болзошгүй үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах” талаарсургалт зохион байгуулжээ. Сургалтыг "Булган Мээж” ХХК-ийн Халаалтын 3 дугаар хэсгийн механик н.Батдэлгэр, Ус хангамж, ариутгах татуургын слесарь н.Борхүү нар хийсэн байна. Тус сургалтаар байгууллагын дулааны шугам, паар, цэвэр бохир усны шугаманд гэмтэл гарч ус алдах үед нэн тэргүүн нэгдсэн худгаас шугамыг түр хугацаагаар хаах, шуурхай албанд дуудлага өгч тусламж авах, дулаан жигд бус доголдолтой үед паарнаас хий авах, ажиллагааны явцад баримтлах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг анхан шатны мэдээллүүдийг өгчээ.