СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор Ө.Алтантуяа нар зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаарх хамтарсан зөвлөгөөнийг тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, онцгой байдлын хэлтсийн удирдахболон эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнүүдийг тус тус зохион байгуулжээ.  Хамтарсан зөвлөгөөнд дээрх хэлтсүүдийн удирдах болон эрх бүхий  албан туашаалтан болох нийт 54 улсын байцаагч нар оролцож  Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар яригдсан бөгөөд зөвлөгөөний үеэр байгууллагуудын удирдах албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч нарт сургалт орж, мэдлэг мэдээлэл өгч ажилласан байна.