Б.Болдбаатар нь энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотын марафон Олон улсын гүйлтийн 21 километрийн мэргэжлийн ангилалд уралдаж, шагналт байранд шалгарсан. 8-р сарын 27-нд ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан "Спортын их наадам” олон улсын тэмцээнд 4 километрийн кросс гүйлтэд оролцож мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн "Ариг” банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив цуглуулах хандивын гүйлтэд 5 километрт гүйгээд нэгдүгээр байранд орж алтан медаль авсан. Ахмад мастеруудын улсын аварга гээд 9 сарын 14-нд болсон уралдаанд оролцоод 1500 километр зайд гүйгээд хүрэл медаль авсан. Мөн "Улаанбаатарын тал нутгийн марафон” Монгол, Япон орнуудын хамтарсан тэмцээнд 21 километрийн зайд уралдаад шагналт байранд орсон. Мастеруудын улсын аваргын тэмцээнд 1500 километрт гүйгээд гуравдугаар байрт орсон. Хамгийн сүүлд Орхон аймгийн Эрдэнэт хотод "Өөрийгөө ялах Эрдэнэт хот 2017” 21 километрийн зайд уралдаж түрүүлжээ.
Тамирчиндаа спортын их амжилт хүсье.
Б.Болдбаатарын гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн тухай болон гаргасан амжилтуудын талаар prokuror.mn сайт ярилцлага авч удаа дараа нийтэлж байсан билээ. Эдгээр ярилцлага болон түүний гаргасан амжилтын талаарх мэдээлэлтэй холбоотой линкүүдийг орууллаа.
http://prokuror.mn/index.php?newsid=318
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба