\"ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ

A- A A+
\
Дорноговь аймгийн Хууль Эрх зүйн хэлтсээс зохион байгуулж хуулийн байгууллагуудыг оролцуулсан "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг Замын-Үүд суманд болжээ. Тус өдөрлөгөөр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудын талаар иргэдэд мэдээлэл өгчээ. Мөн тус прокурорын газраас байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж гарын авлага, танилцуулга материал тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан байна. Өдөрлөгийн үеэр тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч Хилийн 0108 дугаар ангид Зөрчил шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад "Зөрчил шалган шийдвэрлэх хууль”-иар сургалт зохион байгуулж ажиллажээ.