ХУУЛЬ ЖУРАМ, ЗААВРЫГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧЭЭ

A- A A+
ХУУЛЬ ЖУРАМ, ЗААВРЫГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧЭЭ
Увс аймгийн прокурорын газраас санаачлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нар болон цагдаагийн газрын албан хаагч нартай  хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнөөр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар” холбогдох журам, тушаалыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэн ажиллах талаар ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан  ахлах  прокурор С.Нандинцэцэг сургалт мэдээлэл өгч ажилласан байна. Мөн зөвлөгөөний үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа эсэх талаарх санал солилцжээ. Цаашид хууль журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өгч, зөвлөгөөнөөс зөвлөмж гарган биелэлтийг 12 сард тооцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.