“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Ерөнхий боловсролын сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг ерөнхий боловсролын удирдлага, багш, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулжээ.  Тус сургалтанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх А.Турдыбек оролцож, "Өсвөр насны хүүхдийн сэтгэхүй ба гэмт хэрэг” сэдвийн хүрээнд харилцан ярилцсан байна. Сургалтаар сүүлийн 5 жилийн байдлаар өсвөр насны хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, түүнээс бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, дээрэмдэх гэмт хэргүүдийн судалгааг харуулж, өсвөр насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдэд оногдлуулах ялын төрөл сэдвүүдээр яриа таниулга хийжээ.