“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудтай ажил хэргийн хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тус прокурорын газрын прокурорууд болон Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Зөвлөгөөнийг нээж Багануур дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх М.Гэрэлбадрах үг хэлсэн бөгөөд "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх” зэрэг асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ дагуу эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөсөн байна. Тус зөвлөгөөний үеэр байгууллага тус бүрд Улсын Ерөнхий прокурорын газраас эмхэтгэн гаргасан "Тушаал, заавар, журмын эмхэтгэл” номыг өгчээ.