НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУД  СУРГАЛТАНД ХАМРАГДАВ
Нийслэлийн прокурорын газраас Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үүднээс тус газрын прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудад 2 цагийн сургалтыг зохион явуулжээ. Сургалтаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн прокурорууд хяналтын ажлын аргачилсан зааварт тусгагдсан туслах ажилтнуудын зүгээс анхаарвал зохих асуудлуудыг танилцуулан, харилцан ярилцах хэлбэрээр явуулсан нь тодорхой үр дүнтэй сургалт болсон байна.