НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХОРИХ АНГИЙН УДИРДЛАГУУТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХОРИХ АНГИЙН УДИРДЛАГУУТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн прокурорын газар нь хяналтын харъяа хорих анги, цагдан хорих төв болон захиргааны журмаар албадан саатуулах, Баривчлахтөвийн удирдлагуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хорих ангийн удирдлагуудаас мэдээлэл сонсож харилцан санал солилцсон байна. Мөн хяналтын харъяа хорих ангиудад нийтлэг гарч буй зөрчил дутагдлыг арилгах,цаашид анхаарч ажиллавал зохих асуудлын талаар үүрэг, чиглэл өгчээ. Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан оролцсон байна.