Нийслэлийн прокурорын газраас 2017 оны09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурор, орлогч, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурорууд, Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТ 1, 2 дугаар хэлтсийн хяналтын прокурорууд оролцсон хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас дээрх хяналтын ажлуудын чиглэлээр энэ оны IIIулиралд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 дугаар тушаалаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг нэг мөр хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн дүн, цаашид анхаарвал зохих асуудлуудын талаар мэдээлэл хийсэн байна. Уг зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор П.Батболд, Х.Батчимэг нар сургалт явуулж, цаашид хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлаар чиглэл, зөвлөгөө өгч, прокуроруудтай санал солилцсон нь цаг үеэ олсон, үр өгөөжтэй сургалт болжээ. Зөвлөгөөний эцэст Нийслэлийн ерөнхий прокуророос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, цаашид анхаарах асуудлууд, ажил сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар прокуроруудад үүрэг, даалгавар өгсөнөөр зөвлөгөөн амжилттай өндөрлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба