БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих прокурорууд энэ сарын 28-нд тус дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий эрүүгийн мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр  зөрчлийн хэрэг бүртгэлтийн чанар, үр дүнгийн байдал , зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцсон байна. Түүнээс гадна зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудад хуулийн хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангахад анхаарч ажиллах талаар зөвлөжээ.