СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД НҮДНИЙ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАВ

A- A A+
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД НҮДНИЙ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАВ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас алба хаагч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд байгууллагынхаа нийт прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.  Уг ажлын хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сондра” нүдний эмнэлэгт нийт прокурор, ажилтнуудаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, илэрсэн өвчний дэлгэрэнгүй оношилгоо, эмчилгээг 30 хувийн хөнгөлөлтэй үнээр эмчлүүлэхээр харилцан тохиролцож хамтран ажиллахаар болжээ. Үзлэгт хамрагдсан прокурор, ажилчдын дийлэнх нь нүдний хуурайшилттай байгаа болох нь оношлогдсон бөгөөд энэ нь эрхэлж байгаа ажил, мэргэжлийн онцлогтой холбоотойг мэргэжлийн эмчийн зүгээс тайлбарлаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.