НИЙСЛЭЛИЙН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 62 СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 62 СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газраас энэ сарын 27-ны өдөр нийслэлийн 40 дүгээр сургуулийн ахлах ангийн 62 сурагчдад сургалт, ярилцлага хийжээ. Энэ үеэр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Мэндсайхан Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас, хяналтын прокурор А.Марал "Донтолт, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, хяналтын прокурор Б.Бямбадагва "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус сургалт явуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцсан байна.