“ОЛОН УЛСЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АВЛИГА, МӨНГӨ УГААХ ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“ОЛОН УЛСЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АВЛИГА, МӨНГӨ УГААХ ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Мөнхцэцэг "Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сэдвээр прокурор, ажилтнууддаа сургалт зохион байгуулжээ. Сургалтаар "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан сургалтын талаар болон "Авлигын талаарх тодорхойлолт”, "Авлигын гэмт хэргийг шалгах шалгуур, үе шатууд”, "Хэргийг үнэлэх хороо”, "Хөрөнгийн урсгал”, "Онц залилангийн гэмт хэрэг” зэрэг асуудлуудаар сонирхолтой мэдээлэл, судалгааг танилцуулсан байна.