СУМ ДУНДЫН 1 ДҮГЭЭР ПРОКУРОРЫН ГАЗАРТ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ХИЙЖЭЭ

A- A A+
СУМ ДУНДЫН 1 ДҮГЭЭР ПРОКУРОРЫН ГАЗАРТ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ  ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ХИЙЖЭЭ
Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын  газрын ажлыг аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Ерөнхий прокурор Д.Доной, орлогч прокурор Т.Нансалмаа нар  шалгажээ. Сум дундын 1 дүгээр прокурорын газарт шалгалтын дүн болон аймгийн Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаагийн "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг хэрхэн удирдан зохион байгуулж байгаа талаарх” сонсголыг аймгийн Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, прокурорын байгууллагын цахим видёо төхөөрөмжөөр аймаг, сум дундын прокурорын газрын нийт прокуроруудыг хамруулж оролцуулсан байна. Хурлын төгсгөлд Сум дундын 1 дүгээр прокурорын газарт Аймгийн Ерөнхий прокурорын албан даалгавар өгч ажиллажээ.