СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД СПОРТЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  Биеийн тамир, спортын салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгууллагын аварга шалгаруулах "Билльяард, дардас”-ын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд  зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 30 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй билльяардын төрөлд туслах ажилтан Б.Хосбаяр, Б.Оргилбат нар нэг, хоёрдугаар байрт орсон байна. Харин эмэгтэй билльяардын төрөлд нэгдүгээр байрт хяналтын прокурор Д.Ууганцэцэг, хоёрдугаар байрт хяналтын прокурор Б.Нарангуа нар шалгарчээ. Харин дартсын төрөлд нэгдүгээр байрт хяналт прокурор Ц.Гансүлд, хоёрдугаар байрт туслах ажилтан Б.Хосбаяр нар тус тус байр эзэлсэн байна.