ЭРҮҮГИЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЭРҮҮГИЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, сургагч багш Г.Оюунболдыг урьж,  прокурор, ажилтнуудыг сургалтад хамруулжээ. Сургалтаар "Гэр бүлийн хүчирхийлллийн ойлголт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал”, шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын үзэл баримтлалын талаар 2 цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтын агуулгын хүрээнд шалгалт авч дүнг тооцсон байна. Сургалтын явцад прокурорууд практикт тулгамдаж буй асуудал, цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцжээ.