Дээрх сургалтыг эхлэхээс өмнө нийт 20 иргэнээс "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”-ын талаар 6 асуулттай сорил авахад нийт иргэд "Гэр бүлийн хүчирхийлэл гэж Сэтгэл санаа, Бэлгийн, Бие махбодид дарамт учируулах зэрэг ойлголтыг хэлдэг” гэж хариулсан бол 20 иргэнээс 1 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлийн талаар бусдад мэдээллэж байсан гэж хариулжээ. Харин судалгаанд оролцсон нийт иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэж хариулсан байна. Үүнээс дүгнэн үзэхэд иргэд гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг ойлгох талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй, хүчирхийлэлд өртсөн болон өртөж магадгүй эрсдэлд байгаа талаар тодорхой ойлголт өгөх, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлж өөрийн ойр дотны хүний эрүүл мэнд, амь насыг аврах талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энх-Оргил "Гэр бүлийн хүчирхийлэл, түүний ойлголт, үйлдэгдэх хэлбэр” сэдэвт сургалт оржээ. Харин Good Neighbors ОУБ-ын хүүхдийн сургагч багш нар "Хүүхдийн сэтгэл зүй, тэдэнтэй харилцах арга зүй"-н талаар залуу эцэг эхчүүдэд зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна.
Тус сургалтын дараагаар хүрэлцэн ирсэн иргэд нь хүчирхийлэл гэж юу болох, хүчирхийлэлд өртсөн болон хүчирхийлэлд байгаа хүний талаар хэнд хандаж зөвлөгөө авах, тусламж хүсэх талаар тодорхой хэмжээний ойлголттой болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба