ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ОБЬЕКТЫГ ОРХИН ХЭРХЭН АЮУЛГҮЙ ОРЧИНД ГАРАХ СУРГАЛТ БОЛОВ

A- A A+
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ОБЬЕКТЫГ ОРХИН ХЭРХЭН АЮУЛГҮЙ ОРЧИНД ГАРАХ СУРГАЛТ БОЛОВ

Баянгол дүүргийн прокурорын газраас Н
ийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй хамтран прокурор, ажилтнуудад "Гамшгаас хамгаалах анхан шатны сургалт”-ыг зохион байгууллаа.  Тус сургалтаар  газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны мэдлэг олгожээ. Сургалтанд хамрагдсан прокурор, ажилтнууд 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимтай тус тус  танилцсан байна.