ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд хуваарь гарган, хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвөөс тавьсан хүсэлтийн дагуу "Уран зохицуулагч-2” улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн 21 аймаг болон Нийслэлийн Замын цагдаагийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 32 албан хаагчдад сургалт зохион байгуулсан байна. Эрх бүхий албан хаагчдаас сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгааг хэлж, цаашид тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэж ажиллахаа илэрхийлснээр сургалт амжилттай өндөрлөжээ.