Хан-Уул дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх сарын аян зарлажээ. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас хуваарийн дагуу хороодод ажиллаж иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгөх болон иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой сэдвүүдээр сургалт явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон " Гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе” хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриалсан байна. Тус аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Үүнд:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба