УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВАГДСАН \"ТУСЛАХ АЖИЛТАН-2017\" МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВАГДСАН \

Прокурорын болон прокурорын байгууллагын туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор "Прокурор-2017", "Туслах ажилтан- 2017" мэргэжлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Мэргэжлийн тэмцээн 2 үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр шатанд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд байгууллагын хэмжээнд зохион байгуулж, шалгарсан 1 прокурор, 1туслах ажилтныг  хоёрдугаар шатны тэмцээнд оролцуулдаг билээ. Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтнуудын дунд явагдсан Туслах ажилтан-2017 нэгдүгээр шатны тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай явагдаж, өндөрлөв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын нэгжүүдээс тус бүр 1 прокурор оролцон тэмцээнийг шүүж, эрх зүйн мэдлэгийг шалгах 150 асуулт бүхий сонжуур, сэтгэн бодох чадварын бодлого, прокурорын эрх зүйн хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийх, "Прокурорын байгууллагын туслах ажилтан төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэх нь" сэдвээр эссэ бичих зэрэг төрлүүдээр шалгаруулсан байна. Тэмцээний удирдамжийн дагуу шалгалт тус бүрийг дүгнэж, тэмцээнд оролцсон туслах ажилтны авсан онооны дэс дарааллаар  I  байранд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Т.Мөнх-Амгалан, II байранд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд  туслах ажилтан А.Ариунаа , III байранд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд  туслах ажилтан Г.Анармөнх нар шалгарчээ.  Тэмцээний дүнг танилцуулах, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд болж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Б.Арвинбуудай байр эзэлсэн туслах ажилтнуудад өргөмжлөл, амжилттай оролцсон нийт туслах ажилтнуудад дурсгалын зүйл гардууллаа.