Архангай аймгийн прокурорын газраас "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын 6.2 дахь хэсэгт заасны аймгийнхаа Онцгой байдлын газартай хамтран нийт прокурор, ажилчдыг хамруулан "Аюулт үзэгдэл, ослын үед ажиллах, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужил төлөвшүүлэх сургуулилт”-ыг зохион байгуулжээ. Сургуулилтыг Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн захирагч хошууч Д.Хонгор, Эрэн хайх аврах салбарын дарга ахмад Ц.Дэлгэр нар удирдан явуулжээ. Сургалтаар прокурор, ажилчдыг тус аймгийн онцгой байдлын газрын тусгайлан бэлтгэсэн зориулалтын талбайд даалгавар гүйцэтгүүлж, мөн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Чимэдлхам, дэд ахлагч Ж.Ариунсайхан нар өөрт болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба