“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛАВ

A- A A+
“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛАВ
 Баян-Өлгий аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар болон "Зайд” бүрэн дунд сургуультай хамтран "Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний хор уршиг” сэдэвт тэмцээн зохион явуулжээ. Тухайн тэмцээн зохион байгуулах болсон шалтгаан нь Ерөнхий боловсролын сурагч бүр өөрийн эрх, үүргээ мэдэх, илтгэх, гэмт хэргийн талаар ойлголт эзэмших, аливаа эрх нь зөрчигдөхөөс өөрийгөө болон үе тэнгийнхнийгээ хамгаалах ач тустай гэж үзсэн байна. Тэмцээнийг хүүхдийн төлөө уриалгыг олон нийтэд илэрхийлсэн мэндчилгээ, асуулт хариулт, "Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний хор уршиг” сэдэвт илтгэл тавих төрлөөр явуулсан бөгөөд ерөнхий боловсролын 8 сургуулийн багууд амжилттай оролцсон байна.