НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОР-2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ПРОКУРОР-2017”,  “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурор, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас Прокурорын байгууллагын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг "Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны Нэгдүгээр шатны тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ний өдрүүдийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг Нийслэлийн ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулан явуулсан ба "Прокурор-2017” мэргэжлийн тэмцээний 1 дүгээр шатанд тус прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Т.Оргил-Очир, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн тэмцээний 1 дүгээр шатанд туслах ажилтан Ж.Сувданчимэг нар өөрийн эрх зүйн мэдлэг, оюун ухаан, ур чадвараа сорин амжилттай оролцон, хамт олноо манлайлж тус тус "Тэргүүн байр” эзэлжээ. Нийслэлийн прокурорын газрын хамт олноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тэмцээнд тэргүүлсэн прокурор, туслах ажилтанд Нийслэлийн ерөнхий прокурорын Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулж, цаашдын 2 дугаар шатны тэмцээнд амжилттай оролцохыг хүсчээ.