АХЛАХ АНГИЙН 2500 СУРАГЧДЫН ДУНД “ЭРҮҮЛ ӨСВӨР ҮЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АХЛАХ АНГИЙН 2500 СУРАГЧДЫН ДУНД “ЭРҮҮЛ ӨСВӨР ҮЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран тус дүүргийн Прокуророын газар нь дүүргийн дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Эрүүл өсвөр үе” сэдэвт арга хэмжээг  зохион байгуулав. Тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлөөр хэлэлцүүлсэн ажлын тайланг үндэслэн энэ удаагийн арга хэмжээгээр насанд хүрээгүй хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, түүний хор нөлөө болон цахим орчин дахь гэмт хэрэгт холбогдох, өртөхгүй байх, түүнээсурьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой сургалтыг үр дүнтэй явуулан мэдээллийг хүргэж, мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд хаана хэрхэн хандах тухай тодорхой мэдлэг мэдээллийг баянгол дүүргийн өсвөр үеийнхэнд хүргэхийг зорилгоо болгожээ. "Эрүүл өсвөр үе” арга хэмжээнд тусдүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 18 сургуулийнтөлөөлөл болох 10-12 дугаар ангийн 2500 гаруй хүүхэд, залуус 1200 гаруй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцсон байна. Тус прокурорын газраас "Цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвээр мэдээлэл бэлтгэж, Дижитал хамтлаг, дуучин А.Хишигдалай, С.Гантогоо, Б.Оргил, хөтлөг Батболд, Ханхүүнарт сургалт орж, мэдээллийг хүүхэд залууст хүргэжээ.