ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ТЭНСЭГДСЭН 32 ИРГЭНИЙГ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ТЭНСЭГДСЭН 32 ИРГЭНИЙГ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА
 Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, дүүргийн цагдаагийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран Налайх дүүргийн хэмжээнд байгаа тэнсэгдсэн болон хорих ялаас тэнсэн суллагдсан иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зорилгоор 2017.11.10-ны өдөр "Захиргааны хяналт, сургалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд  цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа тэнсэгдсэн 32 иргэн оролцсон бөгөөд эдгээр иргэдэд Зөрчлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын талаар прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнууд яриа таниулга хийж, "Хөдөлмөрийн чиг баримжаа”, "Хөдөлмөр эрхлэхэд бэлдэх” зэрэг сэдвүүдээр мэргэжлийн байгууллагын ажилтан сургалт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний дүнд хяналтанд байгаа иргэдийг мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулж, өөрсдийнх нь сонирхлын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд Хөдөлмөр халамжийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой болжээ.