НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газартай хамтарсан сургалтыг өнөөдөр буюу 2017.11.15-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд зохион байгуулав. Сургалтанд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нар болон Нийслэл, Дүүргийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нар хамрагдлаа.  Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаарх сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж удирдан явуулав.