ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ, СЕРТИФИКАТ ОЛГОВ

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ, СЕРТИФИКАТ ОЛГОВ

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс "Прокурорын туслах ажилтны сургалтын хөтөлбөр”-ийн дагуу харъяа прокурорын газрын туслах ажилтнуудад зориулсан 16 цагийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг батлагдсан хуваарийн дагуу "Прокурорын байгууллагын түүхэн замнал, онцлог, Прокурорын хяналтын ажлын онцлог, чиг үүрэг, прокурорын хараат бус байдал, бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа, хариуцлага, Архив, албан хэрэг хөтлөлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  ажиллагаа, Шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаанд тавих прокурорын хяналт, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, Зөрчлийн хууль болон ЗШШТХ-ийн хэрэглээ, үзэл баримтлал” гэсэн сэдвийн хүрээнд явуулж, сургалтын агуулгын хүрээнд  тестийн хэлбэрээр шалгалтыг авч дүнг танилцуулан сертификат олголоо.