СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 200 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 200 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  энэ сарын 16-ны өдөр тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн зөрчлийн болон хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий 200 гаруй цагдаагийн албан хаагчдад шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хянан шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулав. Сургалтаар "Хялбаршуулсан журмаар хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа", "Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, "Хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар”, "Мөрдөн байцаалтын ажиллагааны талаар”, "Нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа", "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нотолгоо”, "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн зүйчлэл” сэдвээр сургалт орсон байна.