“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Бадралт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” сэдвээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн болон хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтнуудад тус тус  сургалт зохион байгуулав. Сургалтанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 96  албан тушаалтан оролцож хуулийг хэрэглэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй болсны зэрэгцээ орон нутагт ажиллаж байгаа прокуроруудад сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар биечлэн зааж, сургасан ач холбогдолтой сургалт болжээ.