Аймгийн ерөнхий прокуророос сумдын иргэд, эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдсан хуулинд тусгалаа олсон хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг, мал хулгайлах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийжээ. Энэ арга хэмжээний үеэр хяналтын прокурорууд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг газар дээр нь шалгаж, зааварчилга өгөх, хөдөө орон нутагт ажиллаж буй эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ойлгож нэг мөр хэрэгжүүлэх, дээд шатны байгууллагуудаас батлан гаргасан тушаал, журам, эрх зүйн хэлбэрийн загваруудыг зөв бичиж хэрэглэх талаар сургалт хийсэн нь үр дүнтэй ажил болсон байна. Цаашид тус ажлын хэсэг энэ оны 12 дугаар сарын эхний 10 хоногт багтаан Матад, Халхгол, Хөлөнбуйр, Булган сумдад ажиллан, улмаар бүх сумдад ажилласан ажлын үр дүн, сум орон нутгийн нөхцөл байдлыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлд танилцуулан, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тодорхой саналуудыг тусган ажиллахаар төлөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба