БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих  прокурорууд энэ сарын 21-нд Замын  Цагдаагийн  Албаны Нийслэлийн  хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр   Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Батхуяг 2017 оны 07 сарын 01-ээс 2017 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын  талаар танилцуулсан байна.  Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлжээ.