ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН  БОЛЛОО
Дорноговь аймаг дахь хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр болжээ.  Зөвлөгөөнөөр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийн талаар санал солилцох, хуулийн мэдлэг олгох сургалтын хэлбэрээр зохион байгуулсан байна.  Тус зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шинжилгээний алба гэсэн 6 байгууллагын удирдлага, алба хаагч нар, урилгаар Аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцжээ.  Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Цэнд-Аюуш "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийсэн байна. Мөн урилгаар Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням нар "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар сургалт, ярилцлага зохион байгуулжээ.