“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВРЫГ ТАНИУЛАХ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВРЫГ ТАНИУЛАХ” АЯНЫГ ЗОХИОН  БАЙГУУЛАВ
 Хэнтий аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих ангийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу "Ял эдлүүлэх ажиллагаан дахь хууль, журам, зааврыг таниулах” аяныг 2017 оны 11 сарын 15-наас 22-ны өдрийг хүртэл  7 хоногийн хугацаатай зохион байгуулжээ. Аяны зорилго нь ял эдлүүлэх байгууллага, албан тушаалтанд шинэ хууль, журам, зааврыг сурталчлан таниулснаар ялтанд биелэгдэх боломжтой, тохирсон ял шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулах, ял эдлүүлэх ажиллагаанд гарч болзошгүй хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, ялтанд ял завшуулах тохиолдлыг гаргахгүй байхад чиглэсэн байна. Аяны хүрээнд тус аймаг дахь Шүүхийн шүүгчид болон алба хаагчид, Цагдаагийн газрын мөрдөгчид, Өмгөөлөх зөвлөлийн өмгөөлөгч, бүх сумдын засаг дарга, тамгын газрын дарга нарт Хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар хуулинд орсон өөрчилөлт, тухайн яын онцлог, түүнийг хэрэгжүүлэн ажиллахад даган мөрдөж буй журам зааврын талаар мэдээлэл хийжээ.