“ЭРДМИЙН ХӨТӨЧ-58” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 9-11 ДҮГЭЭР АНГИЙН 530 СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
“ЭРДМИЙН ХӨТӨЧ-58” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 9-11 ДҮГЭЭР АНГИЙН 530  СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас энэ сарын 23-ний өдөр Ерөнхий боловсролын "Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургуулийн 9-11 дүгээр ангийн нийт 530  сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхи түүний хор нөлөө, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, "Прокурорын байгууллагын тухай”, "Зөрчлийн тухай” хуулийг сурталчилах ажлыг зохион байгуулсан байна. Яриа таниулгын хүрээнд сурагчдын зүгээс зөрчлийн тухай хуулийн талаар болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчилд өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил болжээ.