“ХУВЬ ХҮНИЙ САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ, ХУРИМТЛАЛ”, “ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ\" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ХУВЬ ХҮНИЙ САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ, ХУРИМТЛАЛ”, “ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ\

Нийслэлийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд  Улаанбаатар хотын банктай хамтран "Хувь хүний санхүүгийн менежмент, хуримтлал” сэдвээр дотооддоо сургалт зохион байгуулжээ. Сургалтыг хувь хүн хэрхэн хуримтлал үүсгэх, өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдах, орлого, зарлагын балансаа хэрхэн тооцох  сэдвийн хүрээнд явуулж, прокурор, ажилтнууд бүрэн хамрагдсан байна. Мөн "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын 6.2 дахь заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан "Галын аюулгүй байдал” сэдвээр сургалт явуулж, гал түймрийн төрөл, объект, галын аюулгүйн техник хэрэгслийн талаар тодорхой мэдээллийг өгчээ.