ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ДУНД АСУУЛТ, ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ДУНД АСУУЛТ, ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газраас энэ сарын 21-нд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэгч эрх бүхий  албан тушаалтнуудын дунд асуулт, хариултын "АХА” цэнгээнт тэмцээнийг тус дүүргийн Замын цагдаагийн хурлын зааланд зохион байгуулав. "АХА " тэмцээнд тус дүүргийн хяналтын харьяа 17 объектийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо. "АХА” тэмцээний яллагчаар  Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн  хэсгийн байцаагч, цагдаагийн  дэслэгч Д.Амартүвшин  "Тэргүүн байр " эзэлж   өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.