Улсын Ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр олон нийтийн хүртээл болгодог "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийн 11 дүгээр сарын дугаарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас бэлтгэлээ. Тус нэвтрүүлгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, мөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргийн хяналт, шийдвэрлэлт, цаашид урьдчилан сэргийлэх тал дээр прокурорын байгууллагаас ямар ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой. "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлэг 2017 оны 11-р сарын 27-нд 19:00 цагаас МNB сувгаар, 2017 оны 11-р сарын 29-нд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн 1-р сувгаар тус тус үзэгчдийн хүртээл боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба