ЗАХИРГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

A- A A+
ЗАХИРГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын захиргаа үйлчилгээний 103 ажилтныг ажлын байрны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр сургалтанд хамруулжээ. Сургалтаар харилцааны ёс зүй,прокурорын байгууллагын аюулгүй байдал, анхаарах асуудал, прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын ажилтны ёс зүйн журмын хүрээнд 4 цагийн сургалт зохион байгуулсан байна. Сургалтыг дээрх сэдвээр Боловсрол, Сэтгэл судлал Академийн захирал Н.Оюундалай, Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Отгонбат, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтийн хэлтсийн хяналтын прокурор З.Сансарзолбоо нар бэлтгэн явуулжээ.