НАЛАЙХ ДҮҮРЭГТ “ИРГЭДИЙН САЙН ДУРЫН ЭРГҮҮЛ” АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
НАЛАЙХ ДҮҮРЭГТ “ИРГЭДИЙН САЙН ДУРЫН ЭРГҮҮЛ” АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
 Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт амарч, аялж зугаалж буй иргэдийг болзошгүй осол гэмтэл, байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Иргэдийн сайн дурын эргүүл”-ийг бий болгон, эргүүлийн ажиллах дүрмийг баталжээ. Түүнчлэн 2017.11.24-ны өдөр сайн дурын эргүүлээр ажиллах иргэдэд сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтаар дээрх иргэдэд эргүүлийн ажиллах дүрэм, анхаарах зүйлсийг танилцуулан, Налайх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо” сэдвээр болон гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, зөрчлийн тухай хуулиудын талаар  сургалт оржээ.