ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ АЖЛЫГ ШАЛГАЖ, СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ

A- A A+
ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ  АЖЛЫГ ШАЛГАЖ, СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаагийн ажилтнаас явуулж буй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шалгажээ. Олон нийтийн цагдаагийн ажилтнаас зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлээгүй бөгөөд түүний шалтгаан нөхцлийг нягталж үзэхэд тухайн олон нийтийн цагдаагийн ажилтнуудад зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэх шийтгэлийн хуудсыг эрх бүхий байгууллагаас гаргаж олгоогүй, цагдаагийн байгууллагын "асап” санд нэвтрэх код нууц дугаар байхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авахуулахаар Цагдаагийн хэлтсүүдэд прокурорын шаардлага хүргүүлж, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дээрх хуулиудаар сургалт зохион байгуулсан байна.