ТОРГОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД ТОРГОХ ЯЛЫГ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ОЙЛГОЛТ МЭДЭГДЭХҮҮН ӨГЧЭЭ

A- A A+
ТОРГОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД ТОРГОХ ЯЛЫГ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ОЙЛГОЛТ МЭДЭГДЭХҮҮН ӨГЧЭЭ
Булган аймгийн прокурорын газраас торгох ялаар шийтгүүлсэн ялтнуудад торгох ялыг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага, анхаарах асуудлын талаар ойлголт мэдэгдэхүүн өгөх үүднээс "Торгох ялыг биелүүлэх ажиллагааны явц байдал, анхаарах асуудал” сэдэвт сургалт, уулзалтыг зохион байгуулжээ. Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тус аймгийн хэмжээнд нийт 31 ялтанд 76.470.00 төгрөгний торгох ялыг шүүхээс оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зарим ялтанд оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацааг хүлээхгүйгээр төлөх боломжтойг ялтнуудад тайлбарлан таниулах, ялын биелэлтийг нэмэгдүүлэх нь уг сургалт, уулзалтын зорилго байжээ.