СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ ШУУРХАЙ ЭРЭН СУРВАЛЖЛАН ОЛЖ, ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ ШУУРХАЙ ЭРЭН СУРВАЛЖЛАН ОЛЖ, ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлага, Эрүүгийн болон мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөгч нартай хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Хамтарсан уулзалтаар "Нийслэлийн Прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн "Хэрэг бүртгэлтийн хэрэгт, сэжигтэн, яллагдагчийг шуурхай эрэн сурвалжлан олж, хэргийг шийдвэрлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу тус цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй нийт хэргүүдийн дүн мэдээ, бүртгэлтэй тулгалт хийж, хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны талаар өгсөн даалгаврын үр дүн, явц байдалтай танилцжээ. Мөн цаашид хэрэг бүртгэлтийн хэрэгт сэжигтэн, яллагдагчийг шуурхай эрэн сурвалжлан олж, хэргийг шийдвэрлэх талаар чиглэл өгч зааварчилсан байна.