“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТҮҮНД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТҮҮНД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас харъяа дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 30 эрх бүхий албан тушаалтан буюу улсын /ахлах/ байцаагч идэвхитэй хамрагдаж, шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн талаарх ойлголт мэдэгдэхүүнээ нэмэгдүүлсэн байна.