ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛЫН ТАЛААР ХУРАЛДАВ

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛЫН ТАЛААР ХУРАЛДАВ
Хэнтий аймаг дахь Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх  аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж гэмт хэрэгт холбогдсон, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцсэн байна. Хуралдаанд аймгийн прокурорын газраас  "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтаар мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын үндсэн дээр "Өсвөрийн хуульч” бүлгэм байгуулж ажиллуулах, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах чиглэлээр саналууд гаргаж хорооны 2018 оны хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар шийдвэрлүүлжээ.