МӨРДӨГЧ, ШИНЖЭЭЧ НАРТ АЖИЛ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БИЧГЭЭР ҮҮРЭГ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ, БИЕЛЭЛТИЙГ ЭРГЭН ТООЦОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
МӨРДӨГЧ, ШИНЖЭЭЧ НАРТ АЖИЛ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БИЧГЭЭР ҮҮРЭГ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ  ӨГЧ, БИЕЛЭЛТИЙГ ЭРГЭН ТООЦОХООР  ШИЙДВЭРЛЭЛЭЭ
 Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний удирдлагууд болон мөрдөгч, шинжээч нарын оролцуулан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Дэнсмаа 2017 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын тоон үзүүлэлтийг  өмнөх онтой харьцуулан дүн шинжилгээ хийсэн талаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг зөрчлийн талаар мэдээлэл хийжээ. Түүний дараа аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхбаатар "Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл”-ийн талаар, мөн Шүүхийн Шинжилгээний Албаны дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мягмарсүрэн "Шинжээч томилсон тогтоол, дүгнэлттэй холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал”-ын талаар тус тус мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэл, асуултанд хариулт өгч боломжтой асуудлыг зөвлөгөөн дээр нь шийдвэрлэсэн байна. Зөвлөгөөнөөс нийт прокурор, мөрдөгч, шинжээч нарт ажил сайжруулах чиглэлээр бичгээр үүрэг чиглэл  өгч, биелэлтийг эргэн тооцохоор  шийдвэрлэлээ.